Хэл бичгийн ухааны доктор, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва Монгол хэлний үнэ цэнэ, ач холбогдолыг сурталчлан таниулах зорилгоор “Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр нутгийн нийт ард иргэдэд соён гэгээрүүлэх илтгэл,
Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул
“Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан” сэдвээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалт зохион байгуулж, орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж арга зүйн зөвлөгөө өглөө.
Гучин-Ус сумын Бүрэн дунд сургуулийн сурагчдад “Богд хааны ордон музейг танин мэдэх нь” сэдэвт боловсролын хөтөлбөр,
Дуурьсал хамтлагийн дуучин Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг
“Эсэргэн” нэгтгэлийн бүжигчин СТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол мөн Гучин-Ус сумын соёлын төвийн уран бүтээлчидтэй хамтран урлагийн тоглолт тавьлаа.