“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд
Bogd Khaan Palace Museum Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд ажиллалаа.
✅ Хэл бичгийн ухааны доктор, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва Монгол хэлний үнэ цэнэ, ач холбогдолыг сурталчлан таниулах зорилгоор “Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр нутгийн нийт ард иргэдэд соён гэгээрүүлэх илтгэл,
✅ Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул
“Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан” сэдвээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалт зохион байгуулж, орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж арга зүйн зөвлөгөө өглөө.
✅ Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум нь Орон нутаг судлах танхимаа шинээр дэглэн тохижуулж 2023 оны 05 сарын 22-ний зуны эхэн сарын шинийн 3-ны Дашням, Балжинням давхцсан билэгт сайн өдөр нээлтээ хийлээ.
✅ Гучин-Ус сумын Бүрэн дунд сургуулийн сурагчдад “Богд хааны ордон музейг танин мэдэх нь” сэдэвт боловсролын хөтөлбөр,
✅ Дуурьсал хамтлагийн дуучин Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг
“Эсэргэн” нэгтгэлийн бүжигчин СТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол мөн Гучин-Ус сумын соёлын төвийн уран бүтээлчидтэй хамтран урлагийн тоглолт тавьлаа.
✅ Богд хааны ордон музейгээс “Хорин нэгэн Дара эхийн чуулган” гэрэл зургийн үзэсгэлэнг 2 өдрийн турш дэглэн нутгийн ард иргэдэд толилууллаа.