Зорилт

  1. Соёл,  урлагийн салбарын удирдлага зохион байгуулалтыг сайжруулж, стандартыг мөрдлөг болгон, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, салбарт менежментийн шинэчлэл, хүний нөөцийн ур чадварыг  дээшлүүлэх.
  2. Эх хэл, бичиг соёл, ёс заншлаа дээдэлсэн эх оронч үзэлтэй эв нэгдлийг эрхэмлэсэн иргэнийг төлөвшүүлэн, соёлын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх, өвлүүлэх, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтыг дэмжин, соёлын өвийг хамгаалах менежмент, үйл ажиллагаанд ахиц гаргана.
  3.  Бүх нийтэд соёлын боловсрол олгох соёлын боловсролын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, соёлын боловсролын олон талт ажлыг хүүхэд,залуучууд гэр бүл рүү чиглүүлэх, “номын баяр”-ын ач холбогдлыг нэмэгдүүлэн, ном сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
  4. соёлын өвд суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, брэнд үйлчилгээ,бүтээгдэхүүний тоог  нэмэгдүүлэх
  5. Орон нутгийн онцлог бүхий сонгодог, орчин үеийн уран бүтээл туурвин, алслагдсан сумын иргэд, хүүхэд, залуучуудад хүргэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх