МӨНГӨН ӨВӨЛ спорт, соёлын эвент арга хэмжээ
2024-01-22
❄️МӨНГӨН ӨВӨЛ❄️ спорт, соёлын эвент арга хэмжээ зохион байгуулагдлаа. Бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Аймгийн засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар хамтран ❄️“МӨНГӨН ӨВӨЛ”❄️ спорт, соёлын эвент арга хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 20 нд Онгийн голын хөвөөнд амжилттай зохион байгууллаа.
✅️Тус арга хэмжээг спортын 5 төрлөөр зохион байгуулснаас гадна “Үндэсний сайхан хувцастай хос” шалгаруулах уралдаан “Open mic” чөлөөт микрафоны ая эгшигийн мэндчилгээ, 360 градуст зураг авахуулах үйлчилгээ, “Хүрз хар” лоунжийн түргэн хоолны үйлгээ, ХДТ- ын Art cofee shop зэрэг соёлын арга хэмжээг тус тус зохион байгууллаа.
✅️Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ толилуулж эвент арга хэмжээг хөтлөн явууллаа.
✅️Арга хэмжээнд Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, Хархорин, Уянга сумдын спорт, соёлын төлөөлөл оролцлоо
✅️Мөсөн спортын тэмцээнд 140 тамирчин, соёлын арга хэмжээнд 30 гаруй иргэн оролцлоо
МӨНГӨН ӨВӨЛ спорт, соёлын эвент арга хэмжээнд 300 орчим хүн оролцлоо

 

# Сэдвүүд
Uncategorized