“Өвөрхангай урчууд-2024” арга хэмжээ, үзэгсгэлэн, уралдаан
2024-01-22

Зорилго: Соёлын биет бус өвийн 7 ай савын  нэг “Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал”-ыг олон нийтэд таниулах, хатгамаллах урлалын соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх.

Зорилт: Соёлын сайдын гэрээний 3.3.9, “Алсын хараа-2050” -ын 1 дүгээр үе шат 1.2.3. дугаар заалтын хэрэгжилтийг хангах

Тус уралдаан нь уламжлал болгон зохион байгуулагддаг “Амар байна уу?” аяны хүрээнд зохион байгуулагдах бөгөөд “Өвөрхангайн Урчууд” үзэсгэлэн, худалдааг энэ жил “Уран хатгамал”-ын төрлөөр зохион байгуулна.

Зохион байгуулагч: Соёл урлагийн газар, Аймгийн музей, Арвайхээр сумын Засаг даргын тамгын газар

Хамтран зохион байгуулагч: Аймгийн Ганданпунцоглин хийд, Өвөрхангай аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхим, “Өвөрхангайд үйлдвэрлэв” төв, Сумдын соёлын төв

Уралдааны зохион байгуулалт: “Өвөрхангайн урчууд” арга хэмжээ нь “Уран хатгамал”-ын төрлөөр 2 чиглэлээр зохион байгуулагдана.

 

# Сэдвүүд
Арга хэмжээ