Соёлын салбараас 4 албан хаагч “Тангараг” өргөлөө
2023-11-24

Жил бүр Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн алба хаагчдын төлөөлөл тангараг өргөж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан үнэнч шударгаар ажиллахаа тангараглалаа.

Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газрын Төсөв,хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А. Бүрэндэлгэр, Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн А. Дэлгэрнасан, Соёл гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн С. Оюунгэрэл, Хяналт-шинжилгээ үнэлгээ, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Б. Нарансолонго нар та төрийн захиргааны албандаа тангаргаа өргөж төрийн далбаадаа хүндэтгэл үзүүллээ. Та бүхэндээ баяр хүргэж ажлын амжилт хүсье

 

 

 

 

# Сэдвүүд
News
Мэдээ