ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – ӨЛЗИЙТ СУМ
2023-05-29

“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Bogd Khaan Palace Museum

Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Өлзийт суманд амжилттай ажиллалаа.

✅Өлзийт сумын засаг дарга н.Пүрэвсүрэн Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын сэргэлт-2023” аян амжилттай өндөрлөж байгааг дурдсан бол Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Монгол хүний ондоошил”сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл тавьлаа.
Дуучин Т.Отгонбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучин Ж.Үржинханд, М.Энхтуяа, дуучин Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ нар иргэд олон нийтэд ая дуугаа хүргэж, Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн “Соёмбо” бүжгийн хамтлагийн авьяаслаг охидууд хамтран оролцсон юм.
Мөн энэ үеэр Өлзийт сумын иргэн Д.Ганхуяг
Соёл, урлагийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Түүнчлэн Богд хааны ордон музейн хамт олон Өлзийт сумын соёлын төв ордонд
“21 Дара эх” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ.
# Сэдвүүд
Мэдээ