“Гэгээн муза-17” олон улсын театрын наадамд Н. Мандалын зохиол “Хамгийн том олз” хүүхдийн жүжиг шалгаран II шатандаа оролцохоор Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Улаанбаатар хотыг зорилоо.
2023-09-07
Аймгийн ХДТ-ын уран бүтээлчиддээ амжилт хүсч
”Гэгээн Муза-17” олон улсын театрын наадамд Н.Мандалын зохиол “Хамгийн том олз” хүүхдийн жүжиг шалгаран II шатандаа оролцохоор Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Улаанбаатар хотыг зорилоо.
Аймгийн ХДТ-ын уран бүтээлчид тус жүжгийг хоёр жилийн өмнө найруулан тайзнаа амилуулсан бол энэ жил “Гэгээн муза 17”-д өрсөлдөж байгаа билээ.
Тэд Улаанбаатар хот дахь эрхэм хүндэт эцэг эхчүүд, энхрий бяцхан хүүхэд багачууддаа “Хамгийн том ОЛЗ”-ыг хүргэж, гэгээн муза 17-д өрсөлдөхөөр ийнхүү аян замдаа гарлаа.
Орон нутгийнхаа уран бүтээлчдэд амжилт хүсч та бүхэн зорин очиж жүжгээ үзээрэй.
ТОГЛОЛТ🔥
ХЭЗЭЭ-9-Р САРЫН 8НД
11:00, 15:00
ХААНА-УЛААНБААТАР ХОТ УЛААНБААТАР ТЕАТР

 

ГЭГЭЭН МУЗА ШАЛГАРУУЛАЛТ😱
ХЭЗЭЭ-9-Р САРЫН 9-НД 15:00
ХААНА- УЛААНБААТАР ТЕАТР
Тоглолтын тасалбар: 5000₮
# Сэдвүүд
Мэдээ