“Эртний сайхан” уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлэх арга хэмжээ, цэнгүүн
2024-02-22

Эрдэнэ бишрэлт мэргэн бандид ламтаны 6-р дүрийн хувилгаан

Данзанжамъянлодан ламтанд дуун мандал өргөх”,

“Эртний сайхан” уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлэх арга хэмжээний тухай

 

 Нэг. Зорилго: Төв халхын уртын дууг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Өвөрхангай аймгаас төрж гарсан нэрт уртын дуучдаараа хойч үе бахархах, үндэсний дархлаагаа бэхжүүлэх, биет бус өвөө уламжлуулах.

Хоёр. Зохион байгуулагч: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Монголын Уртын дууны холбооны Өвөрхангай аймгийн салбар хороо

Гурав. Хамтран зохион байгуулагч: Ганданпунцоглин хийд, Хөгжимт драмын театр, Соёлын байгууллагууд, Өвөрхангай аймгийн харьяат уртын дуучид

Дэмжигч: Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл

Дөрөв. Арга хэмжээ зохион байгуулагдах газар: Арвайхээр сум

Тав. Хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу Шинийн 15

Зургаа: Тус арга хэмжээ дараах байдлаар зохион байгуулагдана. Үүнд:

  1. Уртын дууны хэлэлцүүлэг уулзалт
  2. Эрдэнэ бишрэлт мэргэн бандид ламтаны 6-р дүрийн хувилгаан Данзанжамъянлоданд ламтанд дуун мандал өргөх
  3. “Эртний сайхан” шашин урлагийн цэнгүүн
  4. Өвөрхангай аймгийн Уртын дуучдын чөлөөт уулзалт ярилцлага
  5. “Наранд золгох шуранхай” ургах нарыг уртын дуутай угтах арга хэмжээ

 

  • Уртын дууны хэлэлцүүлэг уулзалт:
  • 2024 оны 02 дугаар сарын 25 буюу Билгийн тооллгын хаврын тэргүүн сарын шинийн 15-ны 11:00 цагт / Орхон кино театрт/
  • Өвөрхангай аймгийн уртын дууны холбоо, Нарийнтээл сумын харьяат Монгол Улсын Ардын Жүжигчин уртын дуучин Д.Түвшинжаргал тэргүүтэй Өвөрхангай аймгаас төрж гарсан уртын дуучид болон аймгийн нийт уртын дуучдыг хамруулан “Төв халхын уртын дууны тархалт, өвлөн уламжлал ба өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг уулзалт.

 

  • Эрдэнэ бишрэлт мэргэн бандид ламтаны 6-р дүрийн хувилгаан Данзанжамъянлоданд ламтанд дуун мандал өргөх.
  • 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр буюу Билгийн тоололгын хаврын тэргүүн сарын шинийн 15 ны 17:00 цагт /Хөгжимт драмын театрт/
  • Төр засаг түвшин амгалан, түмэн олон энх тунх байхыг бэлгэдэн хуран цугларсан нийт сүсэгтэн олон, иргэдэд Дээдийн ном айлдвар айлтгаж, адис жанлав хүртээх.
  • “ЭРТНИЙ САЙХАН” шашин урлагийн цэнгүүн
  • 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр буюу Билгийн тоололгын хаврын тэргүүн сарын шинийн 15 ны 18:00 цагт /Хөгжимт драмын театрт/
  • Арга хэмжээг орон нутгийн удирдлагууд, Ганданпунцоглин хийдийн хамба, Монголын Уртын дууны холбооны төлөөлөл нар нээнэ.
  • Уртын дуучид, Түмэн–Эх чуулгын хөгжимчид, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, Арвайн хүрээ, Ганданпунцоглин хийдийн лам нар оролцоно.

 

  • Өвөрхангай аймгийн Уртын дуучдын чөлөөт уулзалт ярилцлага
  • 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдрийн 21:00 цагт /Гэрлэх ёслолын ордон/
  • Өвөрхангай аймгийн Уртын дууны холбоо, Монгол Улсын Ардын Жүжигчин уртын дуучин Д.Түвшинжаргал тэргүүтэй уртын дуучид болон аймгийн нийт уртын дуучдын туршлага солилцох чөлөөт ярилцлага, уулзалт.

 

  • “Наранд золгох шуранхай” ургах нарыг уртын дуутай угтах арга хэмжээ
  • 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 16-ны өдрийн 11:00 цагт /Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн/
  • Аймгийн нийт уртын дуучид Өндөр Гэгээн Занабазарын цэцэрлэгт хүрээлэнд “Наранд золгох шуранхай” уртын дуугаа өргөн барих арга хэмжээг зохион байгуулж, улсын хэмжээнд контент болгон нийтэд хүргэнэ.
# Сэдвүүд
News

1500

Уран бүтээл

400

Үзвэр үйлчилгээ

120

Соёлын биет өв

300

Баримтат өв