Монгол Улсын Гарди Ц.Бямба-Отгоны мялаалга наадам
2023-09-06
Өвөрхангай гэх эрхэм нэрээр овоглосон нутгийн хүү, Монгол төрийн их баяр наадмын үзүүр, үндэсний их спортын уухай, баяр бахархал болсон Өврийн хангайн хүчит Гарди Бямба-Отгондоо хүндэтгэл үзүүлэх мялаалгын наадмыг билигт сайн энэ өдөр зохион байгуулж байна.
Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадамд 512 хүчтэнээс 8 даван үзүүрлэж Монгол улсын Гарди цол хүртэн Өвөрхангай нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн Ц.Бямба-Отгон 2016 онд сумынхаа баяр наадамд түрүүлэн Сумын заан, 2019 онд аймгийн баяр наадмаар зургаа давж Аймгийн харцага, 2020 онд Аймгийн заан цолонд хүрсэн бол Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цолыг хүртсэн юм.
Өвөрхангай аймгийн 92 жилийн түүхэн дэх хоёр дахь Гарди Монгол улсын 13 дахь Гарди Өврийн сайхан хангай нутагт төрж өссөн хүү Цэдэнсодномын Бямба-Отгон, түүний Өвөрхангайчууддаа бэлэг болгон барьсан Гарди цолны хүндэтгэлийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанаас хүргэе.

 

 

# Сэдвүүд
Мэдээ