ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – БАЯН-ӨНДӨР СУМ
2023-05-29
“Соёлын сэргэлт 2023″ Хангайн бүсийн Өвөрхангай аймаг дахь хаалтын үйл ажиллагааг Bogd Khaan Palace Museum
Богд хааны ордон музейн баг хамт олон Баян-Өндөр суманд амжилттай ажиллаж өндөрлүүлээ.
Хаалтын үйл ажиллагаанд, Баян-Өндөр сумын засаг дарга С.Чулууншагай: “Соёлын сэргэлт”-2023 аяны Өвөрхангай аймгийн ажлын хэсгийн ахлагч, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар,
Хэл бичгийн ухааны доктор, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва,
Өвөрхангай аймгийн Соёл , Урлагийн газар дарга Д.Өсөх-Эрдэнэ нар оролцлоо.
✅ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ – Хэл бичгийн ухааны доктор, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва монгол хэлний үнэ цэнэ, ач холбогдолыг сурталчлан таниулах зорилгоор
“Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр нутгийн нийт ард иргэдэд илтгэл тавьлаа.
✅ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР- Сант сумын бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад “Богд хааны ордон музей ба хорин нэгэн дара эх” сэдэвт боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж идэвхтэй оролцсон сурагчдыг гарын авлага, каталоги, танилцуулгаар урамшуулж ажиллалаа.
✅ УРЛАГИЙН ТОГЛОЛТ- Дуурьсал хамтлагийн дуучин МУСТА Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг “Эсэргэн” нэгтгэлийн бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол нар уран бүтээлийн дээжээсээ өргөн барьлаа.
✅ Баян-Өндөр сумын соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид урлагийн тоглолтод хамтран оролцож “Эсэргэн” нэгтгэлийн бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол нараас туршлага солилцож ажиллалаа.
✅ ҮЗЭСГЭЛЭН- Богд хааны ордон музейгээс “Хорин нэгэн Дара эхийн чуулган” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн, нутгийн ард иргэдэд толилууллаа.
✅ Өвөрхангай аймгийн “Соёл урлагийн тэргүүний ажилтан” тэмдгээр Монгол Улсын шилдэг өвлөн уламжлагч, Өвөрхангай аймгийн соёлын элч, МУСТА Д.Гүндэгмааг шагналаа.
# Сэдвүүд
Мэдээ