Занабазар арт фестиваль
2023-09-15
Занабазар арт фестивальд оролцогч эрхэм уран бүтээлч та бүгдэдээ нэгэн чухал зар сонордуулах нь.
2023 оны 9 сарын 27-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы хурлын Их танхимд Өндөр гэгээний өв соёл ба Өвөрхангай аймгийн хүрээ хийд түүх соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болох бөгөөд энэ үеэр Занабазар арт фестивальд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж олны хүртээл болох гэж байна. Иймд үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчид 2023 оны 9 сарын 20 хүртэлх хугацаанд 91993030 дугаарын утсаар холбогдож мэдээллээ авч бүртгүүлээрэй.
Жич; зөвхөн фестивальд оролцож каталогид бүтээл нь орсон уран бүтээлчдийг бүртгэх болно.
# Сэдвүүд
Арга хэмжээ