“НОМЫН БАЯР-БИДНИЙ БАЯР ” арга хэмжээ
2023-05-25
“НОМЫН БАЯР-БИДНИЙ БАЯР “
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 дугаар сард болдог уламжлалтай.
Энэ жил “ХҮҮХЭД БҮР УНШИГЧ” уриатайгаар, хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх, унших дадалд сургах, ном эрдмийн ажлыг сурталчлан таниулах зорилгоор БҮТЭЭЛЧ УНШЛАГА-2023″ аяныг Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион байгуулж 19135 уншигчдад 23574 номоор үйлчилж, бүх нийтийн соёлын боловсрол олгох нөлөөллийн ажилд 7459 хүнийг хамруулсан амжилтаар номоо баяраа угтлаа.
Номын баяр 2023 оны 5 дугаар сарын 19 ны 11 цагт Хүүхдийн номын өргөөнд номыг хүндэлдэг,номын сангаар үйлчлүүлдэг эрхэм хүндэт уншигчдын төлөөлөл, тэргүүний уншигчид багш нар, иргэд, Аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, аймгийн соёл урлагийн газрын хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, сумын болон сургуулийн номын санч мэдээллийн ажилтнууд урилгаар оролцлоо.
-“Бүтээлч уншлага-2023” аяны тайлан, үр дүн
– ЕБ-ын 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч 2022 оны тэргүүний уншигч Э.Оюунтөгөлдөрийн сэтгэгдэл, яриа
– Бяцхан уншигчдын мэндчилгээ
– Монгол ардын үлгэр “Царцаа Намжил” дүрийн тоглолт
– Арвайхээр сумын 7 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагч Найдангийн Өсөх-Ирээдүй ” Шаварт унасан шарга даага”
үлгэр ярьж,сэтгэгдэл
-“НОМЫН ЭЗЭД”
-“ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ ХАМТ ОЛОН” ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛ
ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА:
БҮТЭЭЛЧ УНШЛАГЫН ХҮРЭЭНД:
– Номын тэмдэглэл хөтлөх уралдаан
-Номын баяр бидний баяр зохион бичлэгийн уралдаан
-“Миний уншсан ном” гар зургийн уралдаан
-“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл” эссэ илтгэлийн уралдаан
-“Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолт
“МИНИЙ МОНГОЛ БИЧИГ” АЯНЫ ХҮРЭЭНД:
– Хурдан зөв унших
-Хичээнгүй бичигтэн
-Алдаагүй зөв бичигтэн
-Цахим монгол бичиг”
-Бүтээлийн уралдаан
-Уран дүрст бичлэгийн шагнал гардуулах ажиллагаа боллоо.
ҮЗЭСГЭЛЭН :
-Сумын болон сургуулийн номын сангийн тайлан;
-Бүтээлийн болон уран дүрст бичлэгийн;
-Гар зургийн;
-Том жижиг номын;
-Номын баяр-бидний баяр зохион бичлэгийн уралдааны үзэсгэлэн дэлгэгдсэн байна.
Бидэнтэй хамтран ажилласан Аймгийн соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Аймгийн засаг даргын дэргэдэх хэлний бодлогын зөвлөл, Зураач урчуудын холбооны гишүүд, номын санч мэдээллийн ажилтнууддаа баярлалаа.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭГ ЭЭ.
# Сэдвүүд
Арга хэмжээ