“Морин хуур, Уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлцгээе” арга хэмжээ
2023-06-13

Үндэслэл: Нүүдэлчин ард түмний үлдээсэн үнэт өв, биет бус соёлын өв, үндэсний бахархал  уртын дуу, монгол хүний сэтгэлгээтэй салшгүй холбоотой бөгөөд айл өрх бүр эрхэмлэн дээдэлж, хоймортоо залж билэгдэлт өдрүүдэд эгшиглүүлэн аз хийморио бэлгэшээдэг морин хуур нь өнөөдөр ард түмний дунд бус тайзны, сонгодог хэлбэрт шилжиж байгаа нь язгуур нь өвлөн авч үлдэхэд учир дутагдалтай болж байна. Морин хуур, уртын дуугаа гэр бүлдээ өвлөх нь хүүхдийг хүмүүжүүлэх, хүний номтой болгох, үндэсний сэтгэлгээтэй байх, гэр бүлийн суурь хүмүүжилд эерэг нөлөөлөлтэй.

Зорилго: Монгол үндэсний язгуур өв морин хуур уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлж, шавь сургалтыг дэмжих, иргэд хүүхэд залуусыг биет бус өвөө хамгаалах, гэр бүлийн соёл, хүүхдийн хүмүүжилд ардын биет бус өвийг шингээж дархлаажуулах

 Хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 5-наас 06-р сарын 30-ны хооронд

Хамрах хүрээ: СУГ, ГБХЗХГазар, 18 сумын Соёлын төв 19 сумын иргэд, хүүхэд залуучууд, өвлөн уламжлагчид

Зохион байгуулагч: Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар

Хамтран зохион байгуулагч: Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр, сумдын Соёлын төв, Есөнзүйл сумын Соёлын төв, Гэр бүл хүүхэд залуучуудын салбар зөвлөл

Дэмжигч байгууллага: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, МУ-ын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн нэрэмжит  Уянга сумын I сургууль, Зүүнбаян-Улаан сумын Соёлын төв

“Морин хуур, уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлцгээе” аяны үйл ажиллагааны чиглэл

  • Аймгийн Хөгжимт драмын театрын уртын дуучид Арвайхээр суманд, Есөнзүйл сумын Соёлын төвөөс сумдад эгшиг томолтоор Өвөрхангай аймгийн нутгийн онцлогтой “Нарийн сайхан хээр” уртын дууг заах
  • Байгууллага хамт олноороо Монгол Ардын уртын дуу “Нарийн сайхан хээр” дууг дуулж цахим орчинд сурталчлах
  • Морин хуур, уртын дууны өв санг өндөр түвшинд өвлөн уламжилж авсан өвлөн уламжлагчдыг сурталчлах
  • “Хуураа хөгөлье” соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх соёл, нөлөөллийн арга хэмжээг Аймгийн Хүүхдийн ордонд, сумдад сумдын соёлын төвүүдэд зохион байгуулах
  • “Гэр бүлийн төлөвшилд ардын язгуур урлагийн нөлөө” соёл, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран “Өвөрхангай аймгийн уртын дууны өнөөгийн байдал” цахим лекцийг зохион байгуулна.
  • Орон нутгийн уртын дуучид, өвлөн уламжлагчдын дунд “Уртын дууны шавь сургалтыг хөгжүүлэх боломж, гарц” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах
  • Уртын дуу морин хуурын өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх бусад соёл танин мэдэхүйн ажлыг Арвайхээр бусад 18 суманд зохион байгуулах
  • Төв халхын уртын дуучин Монгол Улсын Гавъяат жүжигчин С.Сумъяа агсны нэрэмжит Уртын дууны наймдугаар уралдааныг зохион байгуулах
  • ЮНЕСКО –ийн батламжит морин хуурч Д.Цэрэнжигмэд агсны нэрэмжит морин хуурчдын гуравдугаар уралдааныг зохион байгуулах

Соёлын байгууллага соёлын өв сурталчлах, дэлгэрүүлэх, шавь сургалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, өвөөр дамжуулах гэр бүлд нөлөөлөх арга хэмжээний зорилтыг сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдтэй хамтран  хэрэгжүүлнэ. зохион байгуулна. Арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаагаа Соёлын өв Хөгжлийн дархлаа, Эрдэнийн эрэлд цахим хуудсууд болон байгууллагууд өөрсдийн цахим хуудсуудад сурталчилна.

Нарийн сайхан хээр уртын дууг хамт олноороо дуулж хамгийн сайн сурталчилж түгээсэн хамт олныг алдаршуулж батламж олгоно. Морин хуураа дээдлэгч, Уртын дуугаа дээдлэгч гэр бүлийг шалгаруулж батламж олгоно.

# Сэдвүүд
Арга хэмжээ