Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90-н жилийн ойг
2023-10-23
✍️✍️✍️Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90-н жилийн ойг Соёл, Урлагийн Газраас санаачлан, аймгийн ЗДТГазар, СУГазар, Монголын зохиолчдын эвлэл, Бүрд сумын Засаг даргын тамгын газар, “Дэндэвийн Пүрэвдорж” сан, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр, Номын сан, “Алтан бярга” УЗНэгдэл хамтран 2023 оны 10 сарын 14, 15-ны өдөр ёслол хүндэтгэлтэй зохион байгууллаа.
✍️✍️✍️Ойн арга хэмжээнд Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Гадаад харилцааны сайд Цэрэнпилийн Гомбосүрэн, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дагвын Цахилгаан, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан МУ-ын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан, Монгол улсын ардын уран зохиолч, МУСГЗүтгэлтэн, Болор цомын эзэн яруу найрагч Тангадын Галсан, Монгол Улсын Гавьяат жүжигчин, нэвтрүүлэгч, жүжигчин Гомбын Равдан, МУСГЗ яруу найрагч, шог зохиолч, сэтгүүлч Нацагийн Даваадаш, СГЗ, Төрийн шагналт яруу найрагч Дамбын Төрбат, МУСГЗ, яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн яруу найрагч, сэтгүүлч Данзангийн Нямаа зэрэг төр, нийгэм, урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүд, Дэндэвийн Пүрэвдоржийн гэр бүл үр хүүхэд, залуу яруу найрагчид зэрэг 80-аад хүндэт зочид уригдан оролцлоо.
✍️✍️✍️Ойн арга хэмжээний хүрээнд хүндэтгэлийн уулзалт,
✍️ Дэндэвийн Пүрэвдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол,
✍️“Залуус” цэцэрлэгт хүрээлэнд 90 мод тарих,
✍️Нээлтийн арга хэмжээ,
✍️ЕБС-ын 1200 сурагч Дэндэвин Пүрэвдоржийн зохиол “Тусгаар тогтнол” шүлгийг алдаршуулан унших,
✍️Зохиогч, уншигчийн “Уран үгсийн чуулган” уулзалт,
✍️Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам зохион байгуулагдав.
– “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмын:
🥇Тэргүүн байрт яруу найрагч Х.Нямхишиг,
🥈Дэд байрт яруу найрагч Н.Минжинсайхан,
🥉Гутгаар байрт яруу найрагч А.Түмэнбаяр,
🏅Тусгай байрт Г.Хашбаатар, яруу найрагч О.Элбэгтөгс нар шалгарав.
✍️Суут найрагчийн 90-н жилийн ойг угтан зохион байгуулсан “Дөрвөн цагийн тал” шүлэг, найраглал унших цахим контентын уралдааныг “Дэндэвийн Пүрэвдорж” сан, “Шувууныхан”, үр хүүхдүүд ивээн тэтгэсэн бөгөөд
🥇 Тэргүүн байранд Бат-Өлзий сумын ЕБС-ийн 12б, 8в анги,
🥈 дэд байранд Хужирт сумын 12а анги,
🥉гутгаар байранд Төгрөг сумын ЕБС,
🏅тусгай байранд Бат-Өлзий сумын11в, 6е анги,
🏅Баруунбаян-Улаан сумын ЕБС шалгарсан бол
✍️“Д.Пүрэвдоржийн дууг хэн сайн дуулах вэ?” дууны уралдааныг “Үй-Цай” бүрэн дунд сургуулийн захирал Д.Баяраа, н.Цэцгээ нар ивээн тэтгэж,
🥇Д.Ундрахжаргал,
🥈С.Бундсүрэн,
🥉Б.Болормаа,
🏅Ч.Оюунчимэг нар шагналаа гардан авлаа.
Ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран дэмжиж ажилсан аймгийн ЗДТГазар, Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Монголын зохиолчдын эвлэл, Бүрд сумын Засаг даргын тамгын газар, албан байгууллага, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр, Номын сан “Дэндэвийн Пүрэвдорж” сан, “Шувууныхан”, “Үй-Цай” бүрэн дунд сургууль, гэр бүл, үр хүүхэд, “Баянтээг” ХХК-д гүн талархал илэрхийлье. 👏👏👏👏
# Сэдвүүд
Арга хэмжээ