ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – ЕСӨНЗҮЙЛ СУМ
2023-05-29
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд ажиллалаа байна.
Есөнзүйл сумын засаг дарга Т.Бат-Өлзий “Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 6 бодлого дэвшүүлсний нэг нь Хөдөөгийн сэргэлтийн бодлого юм. Үүний хүрээнд Соёлын яам
“Соёлын сэргэлт-2023” аяныг зохион байгуулж байна. Монгол Улсын соёлын салбар улам өөдөө өргөжин дэвжих болтугай” хэмээн үйл ажиллагаан нээж үг хэлсэн бол Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Монгол хүний ондоошил”сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл тавьлаа.
Мөн энэ үеэр Есөнзүйл сумын иргэн П.Батболд Соёл, урлагийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Дуучин Т.Отгонбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучин Ж.Үржинханд, М.Энхтуяа, дуучин Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ нар болон Есөнзүйл сумын уртын дууны дугуйлангийн сурагчид “Эрхэм төр” дуу,
бүжгийн дугуйлангийн сурагчид
“Эрийн гурван наадам” бүжиг,
ЕБС-ийн “Үкүлэлэ” хөгжмийн хамтлаг, Б.Анударь “Монгол ардын бүжиг”
уртын дуучин Б.Отгонзаяа, уртын дууны багш Т.Нарангэрэл нар “Зургаан ханатай гэр минь” дуу,
Соёлын төвийн дарга Т.Нарангэрэл “Мөнх тэнгэрийн хурай” дуу өргөж хамтран оролцлоо.
✅ Богд хааны ордон музей “21 Дара эх” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүллээ.
# Сэдвүүд
Мэдээ