“Соёлын сэргэлт – 2023” аян 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт эхэлж байна. Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын баг Арвайхээр суманд ажиллаа.
Аймагт шинээр баригдаж буй музейн үзүүллэг, дэглэлтэд шаардагдах санхүүжилтыг шийдвэрлэх өгөх,
Музейн хуучин байр болон Төв номын сангийн байрыг засварлан соёл урлагийн байгууллагуудад шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
Дэлхийн өв Төвхөн хийдийн засвар, хадгалалт хамгаалалтад анхаарал хандуулах,
Соёл урлагийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, цалин урамшууллыг нэмэх зэрэг арваад асуудлаар Соёлын дэд сайдад хандан санал хүсэлтээ илэрхийллээ.