“ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭ, УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2024-02-22

ҮНДЭСНИЙ БИЧГИЙН МЭДЛЭГ, ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ

“ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭ, УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

Уралдааны зорилго:

Төрийн албан хаагчдын үндэсний бичгээрээ унших, бичих чадварыг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэхэд оршино.

Хугацаа:

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл

Хамрах хүрээ:

Төрийн албан байгууллага, төрийн албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичгийн багш нар, иргэн (сургагч багш)

Ерөнхий зохион байгуулагч: Аймгийн Соёл, урлагийн газар

Хамтран зохион байгуулагч:

Өвөрхангай аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Боловсрол, Шинжлэх Ухааны Газар, Насан туршийн боловсролын төв

Зохион байгуулалт:

Төрийн албан байгууллагууд нийт албан хаагчдадаа Соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа “Хос бичигтэн” хөтөлбөр (https://www.youtube.com/@Khosbichigten), Шинжлэх Ухааны Академи, Боловсролын ерөнхий газраас эрхлэн гаргасан “Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал”, “Монгол бичгийн гарын авлага”, “Монгол бичиг заах аргын зөвлөмж” номын  дагуу  2 сарын хугацаанд үндэсний бичгийн сургалтыг танхим болон цахимаар зохион байгуулж, монгол бичгийн чадварыг дээшлүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичгийн багш болон монгол бичгийг өндөр түвшинд эзэмшсэн иргэд сургагч багшаар хамтран ажиллах ба “Үндэсний бичгийн сургагч багш” батламж олгоно. Үндэсний бичгийн сургалт зааж уралдаанд оролцох сонирхолтой иргэд 2024 оны 02 дүгээр сарын 05-ны дотор соёлын төв, сумдын насан туршийн суралцахуйн нэгжийн аль нэгэнд бүртгүүлнэ. Байгууллагууд уралдааны явцын тайлангаа 2 дугаар сарын 23, 3 дугаар сарын 27-ны дотор тус тус 2 удаа ерөнхий зохион байгуулагч Соёл, урлагийн газрын uvsoyol@ov.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба  сүүлийн шатны шалгаруулалтын тайланг 4 сарын 17-19-ний өдөр 18 цаг хүртэл хугацаанд мөн хаягаар ирүүлнэ. Уралдааны дүнг 4 сарын 26-ны өдөр нийтэд танилцуулж, шагналыг үндэсний бичиг соёл, номын баярын өдөр гардуулна.

Удирдамжид заасан дараах шалгуур үзүүлэлтээр

    • “ХҮМҮҮН БИЧИГТЭН” албан байгууллага
    • “ХҮМҮҮН БИЧИГТЭН” албан хаагч
    • “БИЧИГ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ” багш, иргэн тус тус шалгаруулж, шагнаж урамшуулна.

“ХҮМҮҮН БИЧИГТЭН” байгууллагыг дараах шалгуур үзүүлэлтээр шалгаруулна.

    • Байгууллагын гадна хаяг, өрөө тасалгааны хаяг, гудамж талбайг стандартын /MNS 5283 : 2022 Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага / дагуу хаягжуулсан байна. (20 оноо)
    • MNS 6395:2022, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартын хүрээнд байгууллагын аль нэг төрлийн албан бичгийг хос бичгээр хөтөлж хэвшсэн /5-аас доошгүй удаа/ байна. (20 оноо)
    • Байгууллагын нийт албан хаагчид үндэсний бичгээр унших, цахимаар бичих чадвараа дээшлүүлж, тодорхой ахиц гаргасан байна. Албан хаагчдын гарааны түвшин тодорхойлох сорил авч ямар түвшинд хүрэх төлөвлөлтийн дагуу ажиллан ахиц гарган суралцсан байдал (20 оноо)
    • Байгууллагын нийт албан хаагчдын комьпютерт монгол бичгийн байти фонт суулгаж, хэрэглээ болгосон байна. (10 оноо)
    • Байгууллагын албан хаагчдын нэрийн хуудсыг стандартын дагуу монгол бичгээр хэвлэж хэрэглээ болгосон. (10 оноо)
    • Монгол бичгээр хэвлэгддэг сонин хэвлэл тогтмол захиалдаг болсон байна ( захиалгын тоо 10 оноо)
    • Байгууллагадаа монгол бичгийн булан байгуулах, өрөө тохижуулах зэрэг албан хаагчдын монгол бичиг сурах орчин бүрдүүлсэн байна (10 оноо)

“ХҮМҮҮН БИЧИГТЭН”  албан хаагчийг дараах байдлаар шалгаруулна.

Хүмүүн бичигтэн албан хаагч шалгаруулах уралдаан нь 2 үе шаттай явагдана.

I шат: Төрийн албан хаагч өөрийн сум, байгууллагын хэмжээнд зохион байгуулсан танхимын болон цахим сургалтад хамрагдаж, үндэсний бичгийн унших, бичих чадвараа хөгжүүлсэн байна. Онлайн цахим хэрэглэгдэхүүн ашиглан бие дааж суралцаж болно. Шалгаруулалтыг сургагч багш сум, байгууллагад зохион байгуулах бөгөөд  үндэсний бичгийн сургагч багшийн 2 сарын сургалтад бүрэн хамрагдсан албан хаагчдаас шалгаруулж II  шатанд оролцуулна. II шатанд 15 ба түүнээс доош албан хаагчтай байгууллага 3, 16 ба түүнээс дээш албан хаагчтай байгууллага 5 хүн оролцуулна.

II шат: Байгууллага бүрээс шалгарсан төрийн албан хаагч Арвайхээр суманд биеэр ирж оролцох бөгөөд дараах байдлаар зохион байгуулна.

    • Үндэсний бичгээр хурдан, зөв унших (25 оноо)
    • Үндэсний бичгээр алдаагүй зөв бичих (25 оноо)
    • Үндэсний бичгээр хичээнгүй, сайхан бичих (25 оноо)
    • Үндэсний бичгээр компьютерт бичих чадвар (25 оноо) зэрэг шалгуур үзүүлэлт, оноогоор дүгнэж, шалгаруулна.

“БИЧИГ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ” шилдэг багш, иргэнийг дараах шалгуураар шалгаруулна. 

    • Төрийн албан хаагчдад үндэсний бичгийн сургалт зохион байгуулсан байна. (шалгуур: Сургалтад хамрагдсан байгууллага, албан хаагчийн тоо 20 оноо)
    • Үндэсний бичгийн сургагч багш нь сургалтын явцаа олон нийтэд, цахим орчинд сурталчилсан байна. (шалгуур: хичээлийн явц, мэдээллийн тоо 20 оноо)
    • Зохион байгуулагчдын зүгээс үндэсний бичгийн сургалтын гарааны болон явц, эцсийн сорил авна. ( Шалгуур: Ахицаар үнэлнэ 30 оноо)
    • Тухайн албан байгууллагатай хамтран сургалтад хамрагдсан албан хаагчдыг идэвхжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. ( шалгуур: Зохион байгуулсан арга хэмжээний тоогоор 20 оноо)

Шагнал урамшуулал: Төрөл ангилал тус бүрд 1-5-р байр эзлүүлж, шагнаж урамшуулна.

Хүмүүн бичигтэн” байгууллага

Тэргүүн байр 1: “Хүмүүн бичигтэн” цом, 300.000 төгрөг

Дэд байр 1: Өргөмжлөл, 200.000 төгрөг

Гутгаар байр 1: Өргөмжлөл, 100.000 төгрөг

Тусгай байр 2: тус бүр Өргөмжлөл, 50.000 төгрөг

“Хүмүүн бичигтэн” албан хаагч  

Тэргүүн байр 1: “Хүмүүн бичигтэн” Өргөмжлөл, 200.000 төгрөг

Дэд байр 1: Өргөмжлөл, 150.000 төгрөг

Гутгаар байр 1: Өргөмжлөл, 100.000 төгрөг

Тусгай байр 2: тус бүр Өргөмжлөл, 50.000 төгрөг

Үндэсний бичиг түгээн дэлгэрүүлэгч” багш, иргэн

Тэргүүн байр 1: “Хүмүүн бичигтэн” Өргөмжлөл, 300.000 төгрөг

Дэд байр 1: Өргөмжлөл, 200.000 төгрөг

Гутгаар байр 1: Өргөмжлөл, 100.000 төгрөг

Тусгай байр 2: тус бүр Өргөмжлөл, 50.000 төгрөг

Үндэсний бичгийн шилдгүүдийг хэвлэл мэдээллээр сурталчилж, алдаршуулна.

 

 

# Сэдвүүд
News