“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Bogd Khaan Palace Museum баг хамт олон Өвөрхангай аймгийн Хархорин суманд амжилттай ажиллалаа.
Хархорин суманд зохион байгуулагдсан аяны хүрээнд:
Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, Хархорин музейн захирал н.Баяраа, Эрдэнэ зуу музейн захирал Б.Төмөрбаатар нартай уулзаж,
Хархорин музейн хадгалалт хамгаалалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Дуучин Т.Отгонбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучин Ж.Үржинханд, М.Энхтуяа, дуучин Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ нар иргэд олон нийтэд ая дуугаа хүргэлээ.
Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Монгол хүний ондоошил” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл тавьлаа.
Хархорин сумын соёлын төв ордонд
“21 Дара эх” гэрэл зургийн үзэсгэлэн,
Эрдэнэ зуу музейн судар номын үзэсгэлэн, Хархорин музейн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, Хархорин сумаас төрөн гарсан зохиолчдын номын үзэсгэлэнг тус тус дэлгэн үзүүллээ.