“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестиваль
2024-08-29

“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестивальдаа Өвөрхангайчууд амжилттай оролцоод ирлээ.

2019 онд ЮНЕСКО- ийн Дэлхийн өв, Биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлалт арга”-ыг өвлөн уламжлан авч яваа угсаатан бол Өвөрхангай аймгийн өвлөн уламжлагчид, МУ- ын шилдэг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа нар билээ. Тиймдээ бид унагаа зэллэн, гүүгээ хурааж наадмын өдрүүдийн өглөө бүр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд адуугаа зэллэн шинэхэн хөхүүрийн айргаар зочдоо дайлан угтдаг уламжлал тогтоод байна.
“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын наадамдаа:
✅️Гүүний Үр сүү гаргах ёс уламжлалыг харуулсан ардын язгуур урлагийн тоглолтыг хүргэлээ. Морин хуур уртын дуу, ардын дуу, хоолойн лимбэ, ерөөл магтаал, Монгол Ардын бүжгээр энэ жил фестивальд оролцогчидтойгоо учран золголоо.
✅️Ёслол хүндэтгэлийн өргөөнөө Өндөр Гэгээн Занабазарын үлдээсэн биет болон биет бус өв, түүний бүтээсэн дэлхийд алдартай гайхамшигт бүтээл туурвилыг танилцуулж, Уянга гэр урлалын өв, айрагны соёл, дэмбээдэх аравдах наадгайн өвийг гадаад дотоодын жуулчид, наадамчдад сурталчиллаа. Шар сүүний бүтээгдэхүүн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг танилцууллаа.
✅️Монгол уран бичлэгийн өвийг танилцуулах соёлын боловсролын хөтөлбөр явууллаа.Уран бичгийн дурсгал бүтээж бэлэглэв.
✅️ “Монгол гэр барих” боловсролын хөтөлбөр явууллаа.
✅️Гүүний Үр сүү гаргах ёс уламжлал, зан үйлийг сурталчиллаа.
✅️Унага уралдуулах наадгайг үзүүллээ.
✅️ Уламжлалт гар урлалын өргөөндөө эсгий ширмэл урлал, гэрийн модны урлал, Монгол зургийн өв, Монгол гутал хийх, уламжлалт аргаар цавуудаж наах арга, суран эдлэл, мал аж ахуйн эдлэл хэрэглэлийг хийх аргачлалыг танилцуулж урлаачдын үзэсгэлэнг дэлгэлээ.
✅️Идээ ундааны соёл, цагаан идээ боловсруулах арга ухааныг сурталчиллаа
✅️Монголчуудын зочлох хүндлэх ёс уламжлалыг танилцууллаа.
✅️Өвөрхангай аймгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэгчид фестивалийн худалдаа үйлчилгээний Асарт ажиллалаа. Хархорин сумын соёлын бүтээлч үйлдвэрлэгчид Үндэсний хувцас өмсөж үзэх, дурсгалын зураг татуулах үйлчилгээг үзүүллээ.
✅️Аймгийн БТС- ын газар аймгийнхаа отогт өргөө гэрээ барьж Монгол үндэсний спортын төрлүүдээ сурталчиллаа.
✅️Монголын Үндэсний Олон нийтийн телевиз бусад тв, мэдээллийн сувгаар Гүүий Үр сүү гаргах ёсон, Унага уралдуулах, Дэмбээдэх аравдах наадгай, айрагны соёл, хоолойн лимбэний өвийн нэвтрүүлэг сурвалжлагад оролцлоо.
Дэлхийн 12 Улсын 150 уран бүтээлчид, Монгол Улсын 21 аймгийн 1300 гаруй угсаатны өвлөн уламжлагчид оролцсон наадамдаа бид амжилттай оролцоод ирлээ. Өвөрхангайн отогт 3 өдрийн турш 10.000 орчим хүн зочилсон байна.  
Дэлхийн Соёлын фестивальдаа оролцуулах боломжоор хангаж амжилттай зохион байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУАЖЗГ, Орон нутгийн удирдлагууд, Аймгийн ЗДТГ, Аймгийн орлогч дарга О.Сумьяасүрэн  , Соёл урлагийн газрын хамт олон, НҮҮДЭЛЧИН Дэлхийн слёлын фестивалийн хамгийн хүндэт зочин Өвөрхангай аймгийн шилдэг 40 гаруй өвлөн уламжлагч, Биднийг зорин ирсэн зочид гийчид, оролцогчид та бүхэндээ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

 

# Сэдвүүд
Uncategorized