“Соёлын өв” улсын уралдаан зохион байгуулагдаж тус уралдаанд Ерөнхий боловсролын сурагчдын соёлын өвийн мэдлэг, чадвар, дадлыг хөгжүүлэх, соёлын өвийн боловсрол олгох, дэлхийн болон монголын соёлын өвийг эзэмших, мэдлэг бүтээх үйл явцыг нь хөхиүлэн дэмжих зорилгоор “Соёлын өв” улсын уралдааныг 2024 оны 4-5 дугаар сарын хооронд Соёлын яам болон орон нутгийн Соёл, урлагийн газруудтай хамтран Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургууль амжилттай зохион байгууллаа.
“Соёлын өв” улсын уралдаанд зориулсан ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш нарын уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн 210 багш танхимаар, орон нутгийн 200 гаруй багш цахимаар оролцлоо.
Уралдааны эхний шатанд аймаг, нийслэл орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн 300 орчим сурагчдын бүтээл шалгарч орон нутгийн Соёл урлагийн газруудад ирсэн байна.
Соёл урлагийн газрууд II шатны шалгаруулалтыг явуулж, шалгарсан бүтээлийг уралдааны төв комисст ирүүлсэн.
Соёлын яам болон СУИС-ийн Соёлын сургуулийн төлөөлөл бүхий Төв комиссын бүрэлдэхүүн III шатны 35 сурагчийн “Монголчуудын үндэсний нэгдмэл үнэт зүйл” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэн, өмнөх шатны бүтээлүүдтэй танилцан Тэргүүн, Дэд, Гутгаар, Тусгай байрын 8 сурагч, зохион байгуулагчдын нэрэмжит 1 сурагчийг шалгаруулж дүнгээ гаргалаа. Үүнд,
• Тэргүүн байранд Нийслэлийн Ирээдүй цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Ариунсувд
• Дэд байранд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын V сургуулийн 11а ангийн сурагч А. Солонго
• Гутгаар байранд Нийслэлийн Оргил сургуулийн 11а ангийн сурагч М.Хишигсүрэн
• Гутгаар байранд Нийслэлийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн 11а ангийн сурагч А.Юмжирмаа
• Гутгаар байранд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Уламбаяр
• Тусгай байранд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Э.Ганганжинжиймаа
• Тусгай байранд Ховд аймгийн Хөгжил Политeхник коллeжийн суралцагч Д.Байдийхүү
• Тусгай байранд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Мэргэд сургуулийн “Мандуул” баг
• Зохион байгуулагчдын нэрэмжит шагналаар Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Путонхуа сургуулийн 11а ангийн сурагч Б.ЖАДАМБА нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, төлбөрийн хөнгөлөлт, номын дээжээр шагнагдлаа.
Уг уралдааныг зохион явуулахад идэвхи санаачилгатай хамтран ажилласан Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газрын мэргэжилтэн А.Дэлгэрнасанг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан бөгөөд аймагтаа зохион байгуулалт хийж, сурагчдаа бэлтгэн оролцуулсан Төв, Дундговь, Ховд, Баян-Өлгий, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгийн Соёл, урлагийн газруудад Талархал дэвшүүлж, цаашид бүх нийтийн соёлын боловсрол, соёлын өвийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх ажилд идэвхийлэн оролцохыг уриалав.
Мөн сурагчдын соёлын өвийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, шавь нараа хөгжүүлэн уралдаанд бэлтгэн оролцуулсан түүх, нийгмийн ухааны багш нарт баяр хүргэн, БАТЛАМЖ, үнэ бүхий зүйл гардуулав.