Соёл урлагийн ажилтны өдрүүд арга хэмжээ амжилтай зохион байгууллаа
2024-09-16
Өвөрхангай аймагт соёл урлагийн 22 байгууллагын 240 гаруй соёл урлагийн ажилтан соёлыг дэлгэрүүлэн ажиллаж байна.
Аймгийн Соёл урлагийн газраас “Соёл, урлагийн ажилтны 31 дэх өдөр”-ийг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд өнөөдөр Хөгжимт драмын театрт баярын хурлаа зохион байгуулж, Соёл, Урлаг аялал жуулчлалын газрын дарга Д. Өсөх-Эрдэнэ “Соёл, урлагийн салбарт хийгдсэн ажлын талаарх” илтгэлийн Соёл, урлагийн ажилтан, албан хаагчдад хүргэлээ.
Хуралд аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Баярын хурлаар орон нутгийн соёл урлагийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах үйлсэд санаачилгатай, үр дүнтэй, бүтээлч ажиллаж буй соёлын ажилтнуудыг “Соёлын салбарын тэргүүн” цол тэмдэг болон орон нутгийн шагналуудаар шагнаж урамшууллаа.
Мөн соёл, урлагийн ажилтнуудын дунд зохион байгуулсан спортын бага наадмын шилдгүүдийн шагналыг гардуулсан юм.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд “Спортын бага наадам”-ыг спортын гурван төрлөөр зохион байгуулж, аймгийн соёлын байгууллагуудын 160 гаруй тамирчин 9 бүс болон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
# Сэдвүүд
Арга хэмжээ
Мэдээ