ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – БАЯНГОЛ СУМ
2023-05-26
Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Баянгол суманд ажиллалаа.
Баянгол сум нь 2016 оноос Өвөрхангай аймгийн жишиг сум болсон бөгөөд сумын соёлын төв нь 2023 онд аймгийн шилдэг соёлын төвөөр тодорч урлагийн 8 төрлийн дугуйлангаар 216 хүүхэд суралцуулж улс, аймагт зохиогдсон олон арга хэмжээнд амжилттай оролцсон байна.
Баянгол суманд зохион байгуулагдсан тус арга хэмжээний хүрээнд:
✅СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ – Хэл бичгийн ухааны доктор, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва Монгол хэлний үнэ цэнэ, ач холбогдолыг сурталчлан таниулах зорилгоор “Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр нутгийн нийт ард иргэдэд илтгэл,
✅ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул “Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан” сэдвээр сургалт, орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж арга зүйн зөвөлгөө,
✅БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР Баянгол сумын Бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад “Богд хааны ордон музей ба хорин нэгэн дара эх” сэдэвт боловсролын хөтөлбөр зэрэг сумын соёлын ажилтан алба хаагчдад олон төрлийн чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж өндөрлөлөө.
✅ УРЛАГИЙН ТОГЛОЛТ Дуурьсал хамтлагийн дуучин Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг “Эсэргэн” нэгтгэлийн бүжигчид нар уран бүтээлийн дээжээсээ өргөн барьсан бол сумын соёлын төвийн дэргэдэх Хүслэн-4, Сувдан сондор-4 бүжгийн хамтлагууд оролцлоо.
✅ ҮЗЭСГЭЛЭН Богд хааны ордон музейгээс “Хорин нэгэн Дара эхийн чуулган” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн нутгийн иргэдэд толилууллаа.
Түүнчлэн Баянгол сумын улсын тэргүүний цэцэрлэгийн багш М.Мөнхсаран-г Өвөрхангай аймгийн “Соёл урлагийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа.
# Сэдвүүд
Мэдээ