“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Тарагт суманд амжилттай ажиллаж байна.
Тарагт суманд зохион байгуулагдсан тус арга хэмжээний хүрээнд:
Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Монгол хүний ондоошил” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл тавьлаа.
Энэхүү үйл ажиллагааны онцлог нь
Болор цомын эзэн Ц.Эрдэнэбаатар,
Болор цомын шагналт Ч.Ууганбаяр, Т.Өсөх-Эрдэнэ нар Болор цом наадамд уншсан шүлгээсээ уншиж сонордуулав.
Энэ нь Монгол Улсын урт хугацааны бодлого – 2050 бодлогын баримт бичигт дурдсан утга зохиол, урлагаар дамжуулан үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх гэсэн зорилттой нийцэж байгаагаараа онцлог байлаа.




“21 Дара эх” гэрэл зургийн үзэсгэлэнг Тарагт сумын иргэд олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.
#СОЁЛЫН_СЭРГЭЛТ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, ТАРАГТ СУМ