Өвөрхангай аймгийн Соёл, урлагийг дэмжих Залуучуудын зөвлөл байгуулагдлаа.
2024-11-25
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилтын хүрээнд Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, нийгэмд соёл, урлагийн салбарын зорилт, үйл ажиллагаа, хүртээмж, оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Соёл, урлагийг дэмжих залуучуудын зөвлөлийг байгуулж, эхний уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  
Уулзалтаар зөвлөлийн гишүүд цаашид хийх ажлын шинэлэг санал санаачлагыг дэвшүүлж, хэлэлцүүлэг хийж, зөвлөлийн дүрмийг батлан Тэргүүнээ сонголоо.тэргүүнээр “Өв ур” брэндийг үүсгэн байгуулагч Н.Ууганбаяр сонгогдлоо. Уулзалтаар Тэргүүлэгч гишүүддээ үнэмлэхээ гардуулж дараагийн уулзалт, төлөвлөлтөө ярилаж шийдвэрлэлээ
Манлайлагч залуучууддаа болон Тэргүүндээ баяр хүргэж амжилт хүсье.
# Сэдвүүд
Арга хэмжээ
Мэдээ