“Монгол хэл хуур тоглоогч, судлаач, өвлөн уламжлагч, урлаач нарын” анхдугаар уралдаан
2024-05-08
     “Монгол угсаатан Хэл хуурчдын холбоо”-ноос санаачлан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монголд анх удаа хэл хуурчдын чуулганыг Соёлын өвийн Үндэсний төвд зохион байгууллаа. Тус чуулга, уулзалтад Арвайхээр сумын хэл хуурч, өвлөн уламжлагч өндөр настан Р.Цэрэндэгд Гучин-Ус сумын хэл хуурч, өвлөн уламжлагч, өндөр настан Гөлөгдорж, Тарагт сумын соёлын өвийн ажилтан Г.Долгорболоож, Хөгжмийн багш Ш.Батбилэг нар оролцлоо.
   Тус чуулга уулзалтаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох алсын харааг тогтоохыг эрхэм зорилго болгон ажиллаж байгаа талаар хэлэлцлээ.
# Сэдвүүд
Мэдээ