“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд
Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Бүрд суманд амжилттай ажиллалаа.
Өвөрхангай аймгийн Бүрд сум нь
Монгол Улсын төв цэг гал голомт, Олноо өргөгдсөн Богд хааны алдарт бөх Их монгол хэмээх Шаравжамц, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт Дэндэвийн Пүрэвдорж нарын хүй дарсан нутаг юм.
Бүрд сумын засаг дарга М.Мөнхбаяр: Соёлын сэргэлт 2023 аяны зорилго нь үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн нь цаг үеэ олсон бөгөөд монгол хүн бүр өөрийгөө дотроосоо олж харан, би хэн бэ гэдгээ мэдсэн чухал ач холбогдолтой сайхан үйл ажиллагаа болж байна гэж онцлон иргэдийнхээ сэтгэгдлийг илэрхийллээ.
Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Монгол хүний ондоошил” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл,
Дуучин Т.Отгонбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучин Ж.Үржинханд, М.Энхтуяа, дуучин Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ нар болон Бүрд сумын авьяаслаг хүүхэд, багачууд арга хэмжээнд хамтран оролцлоо.
Мөн Бүрд сумын иргэн Ш.Оюунчимэг Өвөрхангай аймгийн Соёл , Урлагийн газар -ын соёл, урлагийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Бүрд сумын соёлын төв ордонд
“21 Дара эх” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ.