Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд ажиллалаа.
Баруунбаян-Улаан суманд зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд

Хэл бичгийн ухааны доктор, Болор цомын эзэн яруу найрагч П.Нямлхагва “Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл,
Bogd Khaan Palace Museum Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул “Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан” чиглэлээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалт,

Баруунбаян-Улаан сумын Бүрэн дунд сургуулийн 6-11-р ангийн сурагчдад Хэл бичгийн ухааны доктор П.Нямлхагва “Монгол хэлний ач холбогдол”, 1-5-р ангийн сурагчдад Бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол нар “Монгол бүжгийн хөдөлгөөн” сэдэвт боловсролын хөтөлбөрүүдийг тус тус зохион байгууллаа.

Мөн Дуурьсал хамтлагийн дуучин Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг
“Эсэргэн” нэгтгэлийн бүжигчид, Өвөрхангай аймгийн соёлын төвийн дэргэдэх бүжгийн клубийн бяцхан бүжигчидтэй хамтран уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.

Богд хааны ордон музейгээс “Хорин нэгэн Дара эхийн чуулган” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн нутгийн иргэдэд үзүүллээ.