“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд амжилттай ажиллалаа.
Тус суманд:

Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Монгол хүний ондоошил” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл, “Өндөр гэгээний дэг хийц“ сэдвээр сургалт

Улсын филармоний дуучин Т.Отгонбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучин Ж.Үржинханд, М.Энхтуяа, дуучин Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ нар иргэд олон нийтэд урлагийн тоглолт

Бат-Өлзий соёлын төв ордонд “21 Дара эх” гэрэл зургийн үзэсгэлэн

“Сумын бүжиг-2023” зэрэг олон төрлийн үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдсанаар энэ өдрийн аяны хөтөлбөр өндөрлөлөө.