ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – БОГД СУМ
2023-05-23
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд
Bogd Khaan Palace Museum Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Богд суманд ажиллалаа.
Богд суманд зохион байгуулагдсан үйл ажиллагааны хүрээнд:
✅ Хэл бичгийн ухааны доктор, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва Монгол хэлний үнэ цэн, ач холбогдолыг сурталчлан таниулах зорилгоор
“Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр сумын нийт иргэдэд соён гэгээрүүлэх илтгэл
✅ Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа
“Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул “Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан” сэдвээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалт зохион байгуулж орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.
✅Богд сумын Бүрэн дунд сургуулийн сурагчдад “Богд хааны ордон музейг танин мэдэх нь” сэдэвт боловсролын хөтөлбөр
✅ Дуурьсал хамтлагийн дуучин Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг
“Эсэргэн” нэгтгэлийн бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол болон Өвөрхангай аймгийн соёл урлагийн газрын урлаг уран бүтээл, мэргэжлийн урлагийн байгууллага хариуцсан ахлах, МУСТА Н.Баярцэнгэл, Богд сумын соёлын төвийн дарга МУСТА Н.Ганболд, Хөгжмийн багш Б.Түвшинжаргал нар уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.
✅ Богд хааны ордон музейгээс “Хорин нэгэн Дара эхийн чуулган” гэрэл зургийн үзэсгэлэнг 2 өдрийн турш дэглэн сумын иргэдэд толилууллаа.
# Сэдвүүд
Мэдээ