“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд
Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд ажиллалаа.
Нарийнтээл суманд зохион байгуулагдсан тус арга хэмжээний хүрээнд:

Хэл бичгийн ухааны доктор, Болор цомын эзэн яруу найрагч П.Нямлхагва “Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл тавьлаа.

Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул “Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч” чиглэлээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалтад хамрууллаа.

Нарийнтээл сумын Бүрэн дунд сургуулийн 9-11-р ангийн сурагчдад “Богд хааны ордон музейн Хорин нэгэн дара эх” сэдэвт боловсролын хөтөлбөр зохион байгуулж, “Хорин нэгэн Дара эхийн чуулган” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн нутгийн иргэдэд үзүүллээ.

Дуурьсал хамтлагийн дуучин Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг

Эсэргэн нэгтгэл бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол нар уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.