“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд
Bogd Khaan Palace Museum Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Богд суманд ажиллалаа.
Богд суманд зохион байгуулагдсан үйл ажиллагааны хүрээнд:

“Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр сумын нийт иргэдэд соён гэгээрүүлэх илтгэл

“Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул “Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан” сэдвээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалт зохион байгуулж орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.


“Эсэргэн” нэгтгэлийн бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол болон Өвөрхангай аймгийн соёл урлагийн газрын урлаг уран бүтээл, мэргэжлийн урлагийн байгууллага хариуцсан ахлах, МУСТА Н.Баярцэнгэл, Богд сумын соёлын төвийн дарга МУСТА Н.Ганболд, Хөгжмийн багш Б.Түвшинжаргал нар уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.
