“Номын баяр-2024” арга хэмжээ
2024-05-21

      “Номын баяр-2024” арга хэмжээн 2024 оны 05 сарын 17-ны өдөр  аймгийн Соёл урлагийн газар, Төв номын сан хамтран 35 дахь удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж байна. Номын баярыг угтан ЕБС-ийн сурагчид, насанд хүрэгчдийн дунд “Номын сайн нөхөр” уралдаан, “Яруу найргийн гайхамшиг” зохиолч, уншигчдын уулзалт, “Номын өргөөний ид шид” ном сурталчлах өдөрлөг, “Электрон каталоги ба цахим номын сан” танилцуулга, “Нэг ном – Эрхэм үйлс” аян зэргийг зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шалгаруулсан юм. Энэ удаагийн Номын баярт төрийн албан хаагчид түлхүү оролцож, өглөөг номтой угтан, уншсан номынхоо талаар ярилцах, сэтгэгдлээ хуваалцсанаараа онцлог байв.

“Илүү их уншъя” Номын баяр-2024 арга хэмжээ Яруу найргийн гайхамшиг зохиолч уншигчдын уулзалтанд “Алтан бярга” утга зохиолын нэгдлийн яруу найрагчид уншигч хүүхдүүдэд “Ном уншихуйн гайхамшиг’ ач тусын талаар ярилцаж, шүлэг яруу найргийн дээжээ өргөлөө.

“Номын сайн нөхөр – хамт олон” уралдааны шилдэг хамт олноор:
I байр: Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн С.Дуламсүрэн багштай 6г анги
II байр: Зүүнбаян-Улаан сумын ЕБ-ын сургуулийн А.Бямбадулам багштай 8а анги
III байр: Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн Б. Хишигсүрэн багштай 6д анги
III байр: Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн Ч. Гүнсэнхорлоо багштай 8б анги тус тус шалгарсан байна.
“Тэргүүний уншигч Д. Нацагдорж тэмдэгтэн” -ээр:👌
Иргэдээс:
– Арвайхээр сумын иргэн, Гэр бүл хүний хөгжлийн төвийн ажилтан Дамдиндоржийн Мөнхдулам
– Арвайхээр сумын иргэн хувиараа хөдөлмөр эрхлэгч Саранцэцэгийн Нэргүй
Сурагчдаас:
– Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12а ангийн сурагч М.Ариунзаяа
– Арвайхээр сумын ЕБ-ын Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 11б ангийн сурагч Г.Төгсжаргал
– Хужирт сумын ЕБ-ын 11а ангийн сурагч Н.Алтанцэцэг
9-р анги
– Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 9а ангийн сурагч Баясгалан овогтой Ууганбаяр
– Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 8в ангийн сурагч Баян овогтой Төвшиндөл
– Зүүнбаян Улаан сумын ЕБ-ын 8а ангийн сурагч Б.Наранмандах
– Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 6г ангийн сурагч Сугаррагчаа овогтой Түвшинбаяр
– Нарийнтээл сумын ЕБ-ын 6а ангийн сурагч Э.Энхбишрэлт
– Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн 5а ангийн сурагч Галмандах овогтой Гэгээнсар
-Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн 5а ангийн сурагч Нарантуяа овогтой Сүндэръяа
– Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 4а ангийн сурагч Ганбаатар овогтой Билэгжаргал
– Төгрөг сумын ЕБ-ын 4а ангийн сурагч Н.Үлэмжнаран
– Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 4б ангийн сурагч Баяржаргал овогтой Давгасүрэн
– Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 3б ангийн сурагч Эрдэнэтулга овогтой Мөнхзаяа
– Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 3б ангийн сурагч Мөнхсайхан овогтой Мөнхзул
– Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн 2б ангийн сурагч М.Мөнхнасан
– Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн 2б ангийн сурагч У.Мөнххүслэн
– Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 1г ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
“Үлгэрч хүүхэд” уралдааны 3-5 дугаар ангийн төрөлд👌
I-р байр Бат-Өлзий сумын ЕБ-ын 1 сургуулийн 4д ангийн сурагч Б.Энэрэл
II-р байр Бат-Өлзий сумын ЕБ-ын 2 сургуулийн 3б ангийн сурагч О.Сайнсанаа
III-р байр Бат-Өлзий сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ нар шалгарлаа.
“НОМЫН ТУСГАЛ-ЗУРАГТ” гар зургийн уралдаанд
I байр: Нарийнтээл сумын ЕБ-ын 6а ангийн сурагч Э. Энхбишрэлт
II байр: Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 7в ангийн сурагч С.Мөнхсаруул
III байр: Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 6д ангийн сурагч Т. Норовсүрэн А. Отгонсүрэн
Тусгай байр: Хархорин сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Б.Тэмүүлэн /зураач урчуудын “Барт хүрээ” ТББ -аас ивээн тэтгэж шагналыг гардууллаа.
“Эх хэл үндэсний дархлаа ” уран илтгэлийн уралдаанд👌9-10-р ангийн сурагчдаас:
I-р байр- Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Энхзул
II-р байр Хайрхандулаан сумын ЕБ-ын 10а ангийн сурагч Жаргалсайхан овогтой Насанжаргал
11-12-р ангийн сурагчдаас:
I-р байр – Уянга сумын ЕБ-ын 2-р сургуулийн 11а ангийн сурагч Э.Минжинсор
II-р байр -Есөнзүйл сумын ЕБ-ын сургуулийн 12а ангийн сурагч Ё.Цэнд-Аюуш нар шалгарлаа.
“Бүтээлч номын санч” уралдаанд 👌
I байр: Хужирт сумын номын санч мэдээллийн ажилтан Б. Лхагвадулам
II байр: Бат-Өлзий сумын номын санч мэдээллийн ажилтан н. Содномбалжир
III байр: Нарийнтээл сумын номын санч мэдээллийн ажилтан Ч.Цэцэгжаргал
Тусгай байр: Уянга сумын номын санч мэдээллийн ажилтан Б.Гантуяа
Тусгай байр: Есөн зүйл сумын номын санч мэдээллийн ажилтан Н.Мөнхнасан 📕📗📘📙📚📖
“Бүтээлч уншлага-2024 аяныг сургууль дээрээ сайн зохион байгуулсан ЕБ-ын 4 дүгээр сургуулийн номын санч Ч.Лхамжав нар тус тус шалгарлаа.
“Номын сайн нөхөр – хамт олон” уралдааны бага ангийн шилдэг хамт олноор:
I байр: Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн Л.Пүрэвсүрэн багштай 4а анги
II байр: Бат -Өлзий сумын ЕБ-ын сургуулийн С.Оюунтуяа багштай 2б анги
III байр: Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн Д.Наранцэцэг багштай 4а анги
III байр: Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн Б.Мөнх-Адъяа багштай 5а анги тус тус шалгарлаа

“Номын сайн нөхөр-тэргүүний уншигч”-аар Гэр бүл хүний хөгжлийн төвийн нягтлан бодогч Дамдиндоржийн Мөнхдулам шалгарлаа. Аймгийн төв номын сангийн Гэрээр ном олгох танхимын байнгын уншигч нийт 126 ном уншжээ.

зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулж шилдэгүүдээ шалгарууллаа. Идэвх зүтгэлтэй оролцсон та бүхэд баярлалаа

Эрдэм ном дэлгэрэх болтугай.

# Сэдвүүд
Uncategorized
Арга хэмжээ