ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – БАРУУНБАЯН-УЛААН СУМ
2023-05-21
Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд ажиллалаа.
Баруунбаян-Улаан суманд зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд
✅Хэл бичгийн ухааны доктор, Болор цомын эзэн яруу найрагч П.Нямлхагва “Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл,
✅ Bogd Khaan Palace Museum Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул “Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан” чиглэлээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалт,
✅Баруунбаян-Улаан сумын Бүрэн дунд сургуулийн 6-11-р ангийн сурагчдад Хэл бичгийн ухааны доктор П.Нямлхагва “Монгол хэлний ач холбогдол”, 1-5-р ангийн сурагчдад Бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол нар “Монгол бүжгийн хөдөлгөөн” сэдэвт боловсролын хөтөлбөрүүдийг тус тус зохион байгууллаа.
✅ Мөн Дуурьсал хамтлагийн дуучин Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг
“Эсэргэн” нэгтгэлийн бүжигчид, Өвөрхангай аймгийн соёлын төвийн дэргэдэх бүжгийн клубийн бяцхан бүжигчидтэй хамтран уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.
✅ Богд хааны ордон музейгээс “Хорин нэгэн Дара эхийн чуулган” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн нутгийн иргэдэд үзүүллээ.
# Сэдвүүд
Мэдээ