ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – НАРИЙНТЭЭЛ СУМ
2023-05-19
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд
Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд ажиллалаа.
Нарийнтээл суманд зохион байгуулагдсан тус арга хэмжээний хүрээнд:
✅Хэл бичгийн ухааны доктор, Болор цомын эзэн яруу найрагч П.Нямлхагва “Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл тавьлаа.
✅Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул “Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч” чиглэлээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалтад хамрууллаа.
✅ Нарийнтээл сумын Бүрэн дунд сургуулийн 9-11-р ангийн сурагчдад “Богд хааны ордон музейн Хорин нэгэн дара эх” сэдэвт боловсролын хөтөлбөр зохион байгуулж, “Хорин нэгэн Дара эхийн чуулган” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн нутгийн иргэдэд үзүүллээ.
✅Дуурьсал хамтлагийн дуучин Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг
✅Эсэргэн нэгтгэл бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол нар уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.
# Сэдвүүд
Мэдээ