ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – БАТ-ӨЛЗИЙ СУМ
2023-05-21
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд амжилттай ажиллалаа.
Тус суманд:
✅ Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Монгол хүний ондоошил” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл, “Өндөр гэгээний дэг хийц“ сэдвээр сургалт
✅ Улсын филармоний дуучин Т.Отгонбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучин Ж.Үржинханд, М.Энхтуяа, дуучин Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ нар иргэд олон нийтэд урлагийн тоглолт
✅ Бат-Өлзий соёлын төв ордонд “21 Дара эх” гэрэл зургийн үзэсгэлэн
✅“Сумын бүжиг-2023” зэрэг олон төрлийн үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдсанаар энэ өдрийн аяны хөтөлбөр өндөрлөлөө.
# Сэдвүүд
Мэдээ