ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – ХУЖИРТ СУМ
2023-05-23
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Хужирт суманд амжилттай ажиллалаа.
Хужирт суманд зохион байгуулагдсан “Соёлын сэргэлт” 2023 аяны хүрээнд:
✅ Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Музейн үзүүллэг дэглэлт”
“Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Монгол хүний ондоошил” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл, соёлын төвийн болон музейн ажилчдад чадавхжуулах сургалт
✅ Улсын филармоний дуучин Т.Отгонбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучин Ж.Үржинханд, М.Энхтуяа, дуучин Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ нар иргэд олон нийтэд урлагийн тоглолт
✅Өвөрхангай аймгийн Хужирт сумын
“ID dance”, “Шигтгээ” хамтлагийн охид, хөвгүүд уг үйл ажиллагаанд хамтран оролцлоо.
✅ Хужирт соёлын төв ордонд “21 Дара эх” гэрэл зургийн үзэсгэлэнг иргэд олон нийтэд дэлгэн үзүүлээ.
# Сэдвүүд
Мэдээ