ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – ХАЙРХАНДУЛААН СУМ
2023-05-19
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд
Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд ажиллалаа.
Хайрхандулаан суманд зохион байгуулагдсан тус арга хэмжээний хүрээнд:
✅ Хэл бичгийн ухааны доктор, Болор цомын эзэн яруу найрагч П.Нямлхагва “Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл,
✅ Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт”
✅ Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул “Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч” чиглэлээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалт, илтгэл зохион байгуулав.
Мөн Хайрхандулаан сумын Бүрэн дунд сургуулийн 9-11-р ангийн сурагчдад “Богд хааны ордон музейн Хорин нэгэн дара эх” сэдэвт боловсролын хөтөлбөр зохион байгуулж “Хорин нэгэн Дара эхийн чуулган” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн нутгийн ард иргэдэд үзүүлсэн юм.
Түүнчлэн Дуурьсал хамтлагийн дуучин Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг, Эсэргэн нэгтгэл бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол нар уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.
# Сэдвүүд
Мэдээ