ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – УЯНГА СУМ “Соёлын сэргэлт-2023” аян
2023-05-18
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – УЯНГА СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Уянга суманд ажиллаж байна.
Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Монгол хүний ондоошил”сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл тавьлаа.
Мөн Улсын филармоний дуучин Т.Отгонбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучин Ж.Үржинханд, М.Энхтуяа, дуучин Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ нар болон Уянга сумын “Сонор 6” бүжгийн клубын охид, хөвгүүд “Цоглог залуус” бүжгийг бүжиглэж оролцлоо.
Аяны хүрээнд Богд хааны ордон музей “21 Дара эх” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Уянга сумын иргэд олон нийтэд дэлгэн үзүүлж  байна.
# Сэдвүүд
Мэдээ